Үйлчилгээний нөхцөл
NameSpace-ээр домэйн нэр бүртгүүлэх, сунгах, шилжүүлэх, удирдах журам. Датаком ХХК-ийн Итгэмжит борлуулагчийн хувьд мөрдөнө.
Сүүлд шинэчилсэн: 2026.11.11Энэхүү журам нь .MN домэйн нэрийн албан ёсны Бүртгэгч Датаком ХХК-ийн баталсан “Домэйн нэр бүртгэх журам”-д бүрэн нийцэж, түүнийг Итгэмжит борлуулагчийн түвшинд нарийвчлан тодотгож байгаа баримт бичиг болно. Хоёр журмын хооронд зөрчил үүсвэл Датаком ХХК-ийн журам давамгайлна.
Тэг. Нэр томьёо
Энэ журамд дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
0.1Бүртгэгч: .MN домэйн нэрийн албан ёсны бүртгэгч Датаком ХХК.
0.2Итгэмжит борлуулагч (цаашид “Платформ”): Датаком ХХК-тай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээг өөрийн цахим системээр дамжуулан үзүүлж буй NameSpace платформ.
0.3Бүртгүүлэгч (Хэрэглэгч): Платформын цахим системд бүртгэл үүсгэж, домэйн нэр бүртгүүлэх, сунгах, удирдах үйлдэл хийж буй Монгол улсын иргэн (18-аас дээш насны) эсхүл Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд.
0.4Домэйн нэр эзэмшигч: төлбөрөө бүрэн төлж, бүртгэлээ баталгаажуулсан, төлбөр төлсөн хугацаандаа домэйн нэрээ удирдах, захиран зарцуулах эрх үүссэн Бүртгүүлэгч.
0.5ДАН систем: Монгол улсын төрийн үйлчилгээний нэвтрэлт танилтын систем. Платформ дээр хэрэглэгчийн иргэний болон хуулийн этгээдийн мэдээллийг баталгаажуулахад ашиглагдана.
0.6Хяналтын самбар (Панел): Бүртгүүлэгч домэйн нэрээ удирдах Платформын хаалттай хэсэг.
Нэг. Ерөнхий зүйл
1.1Домэйн нэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр болон олон улсад интернэт сүлжээний цахим орчинд ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers)-ын онцгой итгэмжит гэрээний дагуу, олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт журмын дагуу .MN домэйн нэрийн албан ёсны бүртгэгч Датаком ХХК болон Датаком ХХК-тай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан Итгэмжит борлуулагч нарын албан ёсны цахим бүртгэлийн үйлчилгээний вэб хуудсаар дамжуулан бүртгэнэ.
1.2NameSpace нь Датаком ХХК-ийн Итгэмжит борлуулагч бөгөөд домэйн нэрийн бүртгэлийг эцсийн байдлаар Бүртгэгчийн систем дээр гүйцэтгүүлнэ. Платформ нь бүртгэлийн хүсэлт, төлбөр тооцоо, техникийн удирдлагын интерфейсийг хариуцна.
1.3Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдолтой үйлдлүүд нь ICANN-ны гаргасан заавар журам, Монгол улсын Засгийн газрын харьяа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан Домэйн нэр бүртгэлийн журамд тодорхойлогдсон зохицуулалтын дагуу, мөн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэнэ.
1.4Домэйн нэрийн бүртгэл үйлчилгээ нь нийтэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр адил тэгш эрхтэйгээр, “түрүүлж бүртгүүлсэн нь, эхэлж эзэмших” зарчмаар явагдана.
1.5Бүртгүүлэгч нь домэйн нэр эзэмшигчийн бүртгэлийн байгууллагын нэр, овог нэр, хаяг байршил, холбоо барих утас, имэйл хаяг зэрэг мэдээллийг нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS мэдээллийн санд байршуулахыг зөвшөөрнө.
1.6MN домэйн нэр нь .МОН -кирил домэйн нэртэй холбогдолгүй бөгөөд эдгээр нь тус тусдаа бие даасан үйлчилгээ болно.
1.7Платформ нь .MN домэйн нэрээс гадна олон улсын домэйн нэрийн бүсүүдийг (.com, .net зэрэг) түншлэгч бүртгэгчээр дамжуулан санал болгож болно. Эдгээр домэйн нэрэнд тухайн бүсийн олон улсын бүртгэгчийн журам, хугацааны нөхцөл нэмэлтээр үйлчилнэ. Ялгаатай нөхцөлийг энэ журмын АРВАН НЭГ дүгээр зүйлд тусгав.
Хоёр. Платформд бүртгүүлэх, хэрэглэгчийн баталгаажуулалт
Энэ бүлэг нь Итгэмжит борлуулагчийн нэмэлт зохицуулалт бөгөөд Датаком ХХК-ийн журмын 2.7, 6.1, 6.2-т заасан “Улсын бүртгэлийн цахим системээр баталгаажуулах” шаардлагыг Платформ хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлно.
2.1Домэйн нэр бүртгүүлэхийн тулд Бүртгүүлэгч нь NameSpace бүртгэлтэй байх ба дараах гурван нөхцөлийг бүгдийг нь хангасан байна:
2.1.1NameSpace бүртгэл үүсгэсэн байх (имэйл эсхүл утасны дугаар, Google, GitHub-ээр нэвтрэх);
2.1.2Имэйл хаяг эсхүл утасны дугаараа баталгаажуулсан байх;
2.1.3ДАН системээр хувь хүн эсхүл хуулийн этгээдийн мэдээллээ баталгаажуулсан байх.
2.2ДАН системээр баталгаажаагүй хэрэглэгч домэйн нэр худалдан авах, сунгах боломжгүй. Энэ нь Датаком ХХК-ийн журмын 2.7-д заасан “бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулах” шаардлагыг хангах зорилготой.
2.3Бүртгүүлэгч нь ДАН баталгаажуулалтыг хийхдээ хувь хүн эсхүл хуулийн этгээд (ААН) аль нэгээр бүртгүүлэхээ урьдчилан сонгоно. Хуулийн этгээдээр баталгаажсан тохиолдолд домэйн нэрийн эзэмшигчээр тухайн хуулийн этгээд бүртгэгдэнэ.
2.4ДАН системээс ирсэн мэдээлэл (овог, нэр, регистрийн дугаар, байгууллагын нэр, улсын бүртгэлийн дугаар) нь домэйн нэрийн бүртгэлийн үндсэн мэдээлэл болох ба Бүртгүүлэгч түүнийг Платформ дээрээс дур мэдэн өөрчлөх боломжгүй.
2.5Нэг NameSpace бүртгэл нь хэдэн ч домэйн нэр бүртгүүлэх, эзэмших эрхтэй.
2.6Бүртгүүлэгч нь өөрийн дансны нэвтрэх мэдээлэл (нууц үг, нэг удаагийн код, сэргээх холбоос)-ийг бусдад дамжуулахгүй, нууцлалыг бүрэн хариуцна. Дансны нэвтрэлтээр дамжуулан хийгдсэн бүх үйлдлийг тухайн Бүртгүүлэгч өөрөө хийсэнд тооцно.
Гурав. Домэйн нэр сонгох, бүртгүүлэх
3.1MN домэйн нэр бүртгүүлэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж бүртгүүлсэн нь эзэмших зарчмаар явагдана.
3.2Бүртгүүлэгч нь домэйн нэрээ нэгэнт бүртгүүлсэн бол тухайн домэйн нэрийг солих, тэмдэгт өөрчлөх, үйлчилгээ цуцлах боломжгүй.
3.3Домэйн нэр нь аливаа бусад тусгай тэмдэгт ороогүй, хоосон зай (пробель)-гүй, зураас (-)-р эхлээгүй мөн төгсөөгүй, 3-аас доошгүй, 63 хүртэлх тэмдэгтээс бүрдсэн байна.
3.4Платформын домэйн нэр хайх хэсэгт харагдах “захиалах боломжтой” төлөв нь тухайн агшны Бүртгэгчийн системийн хариу юм. Энэ нь тухайн нэрийг Бүртгүүлэгчид захиалж өгсөн буюу нөөцөлсөн гэсэн үг биш бөгөөд домэйн нэр нь төлбөр бүрэн төлөгдөж, Бүртгэгчийн системд бүртгэгдсэн үед л эзэмшигчид оногдоно.
3.5Платформ нь домэйн нэрийн санал болголтыг зохиомол оюун ухаан (AI)-ы тусламжтайгаар санал болгож болно. Ийнхүү санал болгосон нэр нь зөвхөн лавлагаа, санал болголтын шинжтэй бөгөөд тухайн нэрийг ашиглаж болох эсэх, барааны тэмдэг, оюуны өмчийн зөрчилгүй эсэхийг Бүртгүүлэгч өөрөө бүрэн хариуцна. Платформ AI-ын санал болгосон нэрээс үүдэн гарах аливаа эрх зүйн үр дагаварт хариуцлага хүлээхгүй.
3.6Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэрийг хуулбарлах, ашиглах болон хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах зорилгоор, эсхүл бусдын эрх ашгийг хохироох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, хууль, эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдахгүй байх үүргээ хүлээн зөвшөөрнө. Уг заалтыг зөрчсөнөөс үүдэн гарах хариуцлагыг Бүртгүүлэгч бүрэн хариуцна.
3.7Хязгаарлагдмал нэрсийн жагсаалт. Платформ нь төрийн байгууллага, олон нийтэд түгсэн нэр, барааны тэмдэг, зохисгүй агуулга бүхий нэрсийг бүртгүүлэхээс татгалзах жагсаалттай байх ба уг жагсаалтад багтсан домэйн нэрийг Платформоор дамжуулан бүртгэх боломжгүй. Ийм нэрийг бүртгүүлэх шаардлагатай тохиолдолд Бүртгэгч рүү шууд хандана.
3.8Домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааг дараах салбарын чиглэлээр ангилж бүртгэнэ:
3.8.1цахим худалдаа;
3.8.2цахим үйлчилгээ;
3.8.3цахим тоглоом;
3.8.4санхүүгийн үйлчилгээ;
3.8.5мэдээ мэдээлэл;
3.8.6танин мэдэхүй;
3.8.7мультимедиа;
3.8.8төрийн байгууллага;
3.8.9төрийн бус байгууллага;
3.8.10олон улсын байгууллага;
3.8.11хувийн байгууллага;
3.8.12мэргэжлийн холбоо;
3.8.13бусад.
Дөрөв. Захиалга, төлбөр тооцоо
4.1Бүртгүүлэгч нь домэйн нэрээ сагсанд нэмж, төлбөрийн хэлбэрээ сонгон нэхэмжлэл үүсгэнэ. Нэхэмжлэл үүссэн боловч төлбөр төлөгдөөгүй байх төлөвийг “Төлбөр хүлээгдэж буй” гэнэ.
4.2Платформ дээр нэг хэрэглэгч зэрэг 3 хүртэлх төлөгдөөгүй нэхэмжлэлтэй байж болно. Үүнээс дээш нэхэмжлэл үүсгэхийн тулд өмнөх нэхэмжлэлээ төлөх эсхүл цуцлах шаардлагатай.
4.3Төлөгдөөгүй нэхэмжлэл нь тогтоосон хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд автоматаар цуцлагдах ба уг домэйн нэр дахин нийтэд нээлттэй болно. Энэ хугацаанд өөр этгээд тухайн нэрийг бүртгүүлсэн тохиолдолд Платформ хариуцлага хүлээхгүй.
4.4Төлбөрийн хэлбэр. Платформ дараах төлбөрийн хэлбэрүүдийг санал болгоно:
4.4.1QPay: бүх банкны аппликэйшнээр төлөх. Төлбөр шуурхай баталгаажна;
4.4.2Дансаар шилжүүлэх: шилжүүлэг баталгаажих хүртэл домэйн нэр захиалагдахгүй;
4.4.3StorePay: үнийн дүнг 4-6 хуваан төлөх (үйлчилгээ үзүүлэгчийн доод дүнгийн шаардлага үйлчилнэ);
4.4.4PocketZero: үнийн дүнг урьдчилгаагүй, 2-6 хуваан төлөх (үйлчилгээ үзүүлэгчийн доод дүнгийн шаардлага үйлчилнэ).
4.5Хэсэгчилсэн болон зээлийн үйлчилгээ (StorePay, PocketZero)-ний нөхцөл, хүү, хугацаа, зөвшөөрөл олгох шийдвэрийг тухайн санхүүгийн байгууллага дангаар хариуцах бөгөөд Платформ уг шийдвэрт оролцохгүй. Санхүүгийн байгууллагаас зээл олгохоос татгалзсанаас үүдэн домэйн нэр бүртгэгдээгүй тохиолдолд Платформ хариуцлага хүлээхгүй.
4.6Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийн жилийн хэмжээг Датаком ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар батална. Домэйн нэрийг Итгэмжит борлуулагчаар дамжуулан авсан тохиолдолд үнэ өөр байж болох ч Бүртгэгчийн үйлчилгээ адил байна.
4.7Платформ дээр .MN домэйн нэрийг 1 жилийн хугацаагаар бүртгүүлэх, сунгах боломжтой. Түүнээс урт хугацааны бүртгэл шаардлагатай тохиолдолд Бүртгэгч рүү хандана.
4.8Платформ нь урамшуулал, хямдралын аян зарлаж болох ба уг урамшууллын нөхцөл, хугацаа, хамрах хүрээг Платформ дангаар тогтооно. Урамшууллын үнэ нь зөвхөн тухайн аяны хугацаанд, зарласан төрлийн гүйлгээнд (шинээр бүртгэх эсхүл сунгах) үйлчилнэ.
4.9Төлбөр төлөгдмөгц Платформ нь нэхэмжлэлийг баталгаажуулж, домэйн нэрийг Бүртгэгчийн системд бүртгүүлэх үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ. Домэйн нэрийн төлөв “Идэвхтэй” болсноор бүртгэл амжилттай болсонд тооцно.
4.10И-баримт болон төлбөрийн баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.
Тав. Төлбөр буцаах
5.1Ерөнхий зарчим: Датаком ХХК-ийн журмын 5.2-т заасны дагуу домэйн нэрийн төлбөрийг төлж, нэгэнт идэвхжүүлсэн бол үйлчилгээг цуцлах боломжгүй бөгөөд төлбөр буцааж олгогдохгүй. Энэ журмын 5.2, 5.3-т заасан тохиолдол үүнээс үл хамаарна.
5.2Дараах тохиолдолд Платформ төлбөрийг буцаан олгоно:
5.2.1Төлбөр төлөгдсөн боловч техникийн шалтгаанаар домэйн нэр бүртгэгдээгүй тохиолдолд (жишээ нь: тухайн агшинд өөр этгээд түрүүлж бүртгүүлсэн, Бүртгэгчийн системд алдаа гарсан). Энэ тохиолдолд төлбөрийг бүрэн дүнгээр буцаана;
5.2.2Платформын алдаанаас үүдэн давхардсан төлбөр төлөгдсөн тохиолдолд.
5.3Шинээр бүртгүүлсэн домэйн нэрийг бүртгэгдсэнээс хойш 24 цагийн дотор Бүртгүүлэгч цуцлах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд төлсөн дүнгээс 22,000₮-ийн шимтгэл суутгаж, үлдэгдлийг буцаан олгоно. 24 цаг өнгөрсний дараа Бүртгүүлэгчийн санаачилгаар цуцлах, төлбөр буцаах боломжгүй. Домэйн нэр бол бүртгэгдсэн даруйдаа Бүртгэгчийн систем болон бүсийн бүртгэлд бичигдэх үйлчилгээ юм.
5.4Төлбөр буцаах ажиллагааг холбогдох төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн (QPay, StorePay, PocketZero, банк) журмын дагуу гүйцэтгэх ба мөнгө хэрэглэгчийн данс руу орох хугацаа нь тухайн үйлчилгээ үзүүлэгчээс хамаарна.
Зургаа. Домэйн нэрийн хугацаа, сунгалт, сэргээлт
6.1Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Хамгийн багадаа 1 жил байна.
6.2Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө эзэмшигчийн бүртгүүлсэн имэйл хаяг болон Платформын мэдэгдлээр сануулга илгээгдэнэ. Платформ нь хугацаа дуусахаас 30, 14, 7 болон 1 хоногийн өмнө сануулга илгээнэ.
6.3Сануулга илгээх нь Платформын нэмэлт үйлчилгээ бөгөөд домэйн нэрээ хугацаанд нь сунгах үүрэг нь эзэмшигч дээр бүрэн хамаарна. Техникийн шалтгаан, имэйл хүрээгүй, спам хавтсанд орсон, утасны дугаар солигдсон зэрэг шалтгаанаар сануулга хүрээгүйгээс домэйн нэр дуусгавар болсон тохиолдолд Платформ хариуцлага хүлээхгүй.
6.4Домэйн нэрийн амьдралын мөчлөг (.MN):
| Төлөв | Тайлбар | Хугацаа |
|---|---|---|
| Идэвхтэй | Домэйн нэр хэвийн ажиллана | Төлбөр төлсөн хугацаагаар |
| Хугацаа дууссан (Grace) | Домэйн нэр болон түүнтэй холбоотой үйлчилгээ ажиллахаа болино. Жилийн төлбөрөө төлснөөр сэргэнэ | Хугацаа дуусснаас хойш 39 хоног |
| Сэргээх хугацаа (Redemption) | Жилийн төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр нэмж төлж сэргээнэ | Дээрх хугацаанаас хойш 30 хоног |
| Устгагдсан | Домэйн нэрийг сэргээх боломжгүй. Хэсэг хугацааны дараа нийтэд нээлттэй болно | - |
6.5Дээрх хугацаанууд өнгөрсний дараа домэйн нэрийг сэргээх боломжгүй болж, хэсэг хугацааны дараа нийтэд нээлттэйгээр бүртгүүлэн авах боломжтой болно.
6.6Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлбөрөө бүрэн төлж үйлчилгээгээ сунгаагүй тохиолдолд уг домэйн нэрийг эзэмших эрх болон хэрэглэгчийн гэрээ автоматаар цуцлагдаж, өөр бусад Бүртгүүлэгч бүртгүүлж, эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрнө.
6.7Бүртгүүлэгчийн тухайн домэйн нэрийг эзэмших эрхийн хугацаа нь уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний төлбөрийн хүчинтэй хугацаагаар хязгаарлагдана.
6.8Домэйн нэр устсан бол түүнийг дахин сэргээж, цаашид үйлчилгээний хугацааг үргэлжлүүлэн сунгах тохиолдолд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр төлж үйлчилгээг сэргээнэ. Сэргээлтийн төлбөрийн хэмжээг Бүртгэгчийн тогтоосон үнээр тооцно.
6.9Хугацаа дууссан, сэргээх төлөвт байгаа домэйн нэрийн вэб хуудас, имэйл болон бусад холбогдох үйлчилгээ ажиллахгүй болох ба уг хугацаанд алдагдсан мэдээлэл, дата, контентод Платформ болон Бүртгэгч хариуцлага хүлээхгүй.
Долоо. Домэйн нэрийн техникийн удирдлага
Энэ бүлэг нь Платформын нэмэлт зохицуулалт бөгөөд Датаком ХХК-ийн журамд шууд тусгагдаагүй техникийн үйлчилгээг тодорхойлно.
7.1Домэйн нэр “Идэвхтэй” төлөвт байх хугацаанд эзэмшигч нь Платформын хяналтын самбараас дараах үйлдлийг хийх боломжтой:
7.1.1DNS бичлэг удирдах (A, AAAA, CNAME, MX, TXT, SRV);
7.1.2Нэрийн сервер (NS) солих;
7.1.3Холбоо барих мэдээлэл (WHOIS) засварлах;
7.1.4Домэйн нэрээ Shop.mn дэлгүүртэй холбох;
7.1.5Нэхэмжлэл, төлбөрийн түүх харах.
7.2Хугацаа дууссан, сэргээх, устгагдсан болон цуцлагдсан төлөвт байгаа домэйн нэр дээр дээрх удирдлагын үйлдлүүд хийгдэхгүй.
7.3Нэрийн сервер солих. Эзэмшигч нэрийн серверээ өөрчилсөн тохиолдолд домэйн нэрийн бүх үйлчилгээ (вэб, имэйл) тухайн шинэ сервер рүү шилжинэ. Буруу тохиргооноос үүдэн үйлчилгээ тасрах, имэйл хүрэхгүй байх зэрэг үр дагаврыг эзэмшигч бүрэн хариуцна. Платформ нь эзэмшигчийн өөрийн санаачилгаар хийсэн DNS болон NS тохиргооны алдаанд хариуцлага хүлээхгүй.
7.4DNS болон нэрийн серверийн өөрчлөлт интернэтэд бүрэн тархах (propagation) хугацаа нь дэлхийн DNS системээс хамаарах ба ихэвчлэн 24-48 цаг болно. Уг хугацаанд Платформ нөлөөлөх боломжгүй.
7.5Холбоо барих мэдээлэл (WHOIS). Бүртгэгчийн систем нь кирилл үсэг хүлээж авдаггүй тул Платформ нь эзэмшигчийн нэр, байгууллагын нэр зэрэг мэдээллийг латин үсэгт хөрвүүлэн (транслитерац) бүртгэгч рүү дамжуулна. Бүртгүүлэгч уг хөрвүүлэлтийг зөвшөөрнө.
7.6Домэйн нэрийг Shop.mn платформын дэлгүүр, вэб хуудастай холбосон эсэх нь домэйн нэрийн эзэмшлээс тусдаа асуудал юм. Дэлгүүрийн үйлчилгээ дуусгавар болсон нь домэйн нэрийн эзэмшлийг дуусгавар болгохгүй ба эсрэгээр домэйн нэрийн хугацаа дууссан нь дэлгүүрийн үйлчилгээг дуусгавар болгохгүй.
Найм. Домэйн нэр шилжүүлэх
8.1Бүртгүүлэгч домэйн нэрийг шинээр бүртгүүлсэн болон бусдаас шилжүүлэн авснаас хойш 72 цагийн дараагаас өөр эзэмшигч болон өөр Бүртгэгчид шилжүүлж болно.
8.2Домэйн нэр шилжүүлэх хүсэлтийг Платформын тусламжийн төвөөр эсхүл албан ёсны имэйл хаягаар хүлээн авна:
8.2.1Хувь хүн: иргэний үнэмлэхний хуулбар хавсаргана;
8.2.2Хуулийн этгээд (ААН): албан бичгийн эх хувийг ирүүлнэ.
8.3Шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
8.4Домэйн нэрээ бусдад шилжүүлж байгаа болон шилжүүлж авч байгаа хоёр талын мэдээллийн үнэн зөвийг Улсын бүртгэлийн цахим системээр (ДАН) дамжуулан шалгах бөгөөд мэдээлэл бодит бус, зөрүүтэй байгаа нөхцөлд домэйн нэр шилжихгүй.
8.5Домэйн нэр шилжүүлж авч байгаа Бүртгүүлэгч хувь хүн эсхүл ААН нь Платформ дээр данс үүсгэж, ДАН системээр мэдээллээ заавал баталгаажуулсан байна.
8.6Бүртгэгч байгууллагуудын хооронд домэйн нэр шилжихэд Итгэмжит борлуулагчийн гэрээний заалтын дагуу хэрэгжүүлнэ. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр домэйн нэр шилжүүлэхийг хатуу хориглоно.
8.7Домэйн нэрийг өөр Бүртгэгч рүү шилжүүлсэн тохиолдолд Платформын хяналтын самбар дээрх удирдлагын боломж дуусгавар болох ба үлдсэн хугацааны төлбөр буцаан олгогдохгүй.
Ес. Мэдээллийн нууцлал, хамгаалалт
9.1Бүртгүүлэгч хувь хүн домэйн нэр эзэмших бүртгэлийн дараах мэдээллээ ДАН системээр дамжуулан баталгаажуулна:
9.1.1Овог, нэр;
9.1.2Төрсөн он сар өдөр (нийтэд харагдахгүй);
9.1.3Регистрийн дугаар (нийтэд харагдахгүй);
9.1.4Оршин суугаа хаяг;
9.1.5Шуудангийн хаяг;
9.1.6Телефон утас, факсын дугаар;
9.1.7Имэйл хаяг.
9.2Бүртгүүлэгч байгууллага, ААН нь домэйн нэр эзэмших бүртгэлийн дараах мэдээллээ ДАН системээр дамжуулан баталгаажуулна:
9.2.1Байгууллагын нэр;
9.2.2Захирлын овог, нэр;
9.2.3Байгууллагын албан ёсны хаяг, байршил;
9.2.4Байгууллагын улсын бүртгэлийн дугаар;
9.2.5Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
9.2.6Утас, факсын дугаар;
9.2.7Имэйл хаяг;
9.2.8Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар.
9.3Платформ нь Бүртгүүлэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
9.3.1Домэйн нэрийг Бүртгэгчийн системд бүртгүүлэх;
9.3.2WHOIS мэдээллийн санд байршуулах;
9.3.3Төлбөр тооцоо, нэхэмжлэл боловсруулах;
9.3.4Үйлчилгээний сануулга, мэдэгдэл илгээх;
9.3.5Хууль тогтоомжид заасан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргаж өгөх.
9.4Платформ нь Бүртгүүлэгчийн мэдээллийг дээрх зорилгоос гадуур гуравдагч этгээдэд арилжаалахгүй, дамжуулахгүй.
9.5Бүртгүүлэгч нь өөрийн эзэмшиж буй домэйн нэр дээр ашиглаж буй систем, программ хангамжийн аюулгүй ажиллагаа, нууцлал, хамгаалалт, нууц үгийн мэдээллийн алдагдал, санхүүгийн луйвар, программ хангамжийн дутагдал, вирус, цахим халдлага зэргээс үүдэн учирсан аливаа санхүүгийн эрсдэлд Платформ болон Бүртгэгч хариуцлага хүлээхгүй.
Арав. Бүртгэхээс татгалзах, үйлчилгээг түдгэлзүүлэх, цуцлах
10.1Бүртгүүлэгч нь бүртгэлийн үйлчилгээний явцад энэ журмын ЕС дүгээр зүйлд заасан мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд Платформын хяналтын самбараас шинэчлэх эсхүл харилцах имэйл хаяг руу мэдээлэл шинэчлэх хүсэлтийг заавал мэдэгдэнэ.
10.2Бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсхүл зөрүүтэй, алдаатай, дутуу тохиолдолд Бүртгэгч болон Платформ нь урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг түдгэлзүүлэх, цуцлах бүрэн эрхтэй ба бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
10.3Бүртгэгч болон Платформ нь домэйн нэрийн бүртгэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсвэл шууд цуцлах бүрэн эрхтэй:
10.3.1Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь шүүх эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол;
10.3.2Эзэмшигч үнэн зөв мэдээллийг өгөхдөө дутуу буюу бүрэн бус, худал мэдээллээр хангасан бол;
10.3.3Төлбөр тооцооны асуудалтай бол;
10.3.4Домэйн нэрийн эзэмшигчийн талаар маргаан үүссэн тохиолдолд;
10.3.5Шүүхийн хүчин төгөлдөр актын (шийдвэрийн) дагуу;
10.3.6Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны (ХХЗХ) Зохицуулалтын албаны даргын албан бичгийг үндэслэн;
10.3.7Улсын байцаагчийн дүгнэлт, харьяа дүүргийн цагдаагийн газрын даргын албан тоотыг үндэслэн.
10.4Дээрх 10.3.1-10.3.7 дахь заалтын хүрээнд домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний хязгаарлалтаас үүдэн гарч болох санхүүгийн болон санхүүгийн бус аливаа эрсдлийг Платформ болон Бүртгэгч хариуцахгүй бөгөөд энэ төрлийн маргаанд оролцохгүй, зөвхөн мэдээллээр хангаж, ХХЗХ-ноос өгөгдсөн чиглэлийг хангаж ажиллана.
10.5Платформын нэмэлт үндэслэл. Дараах тохиолдолд Платформ нь Бүртгүүлэгчийн NameSpace бүртгэлийг түдгэлзүүлэх, цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй:
10.5.1Платформын системд автоматжуулсан хэрэгсэл (бот, скрипт)-ээр хэт олон удаа хандах, домэйн нэрийн хайлтыг зүй бусаар ашиглах;
10.5.2Төлбөрийн залилан, хууран мэхлэх оролдлого илэрсэн;
10.5.3Платформын ажилтан, тусламжийн төвийн ажилтанд хүчирхийлэл, доромжлол үзүүлсэн;
10.5.4Бусдын нэр, ДАН мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан.
Арван нэг. Олон улсын домэйн нэр (.COM, .NET гэх мэт)
Энэ бүлэг нь зөвхөн .MN-ээс бусад домэйн нэрийн бүсэд үйлчилнэ.
11.1Платформ нь олон улсын домэйн нэрийн бүсүүдийг түншлэгч олон улсын бүртгэгчээр дамжуулан санал болгож болно.
11.2Олон улсын домэйн нэрийн амьдралын мөчлөг нь .MN-ээс ялгаатай. Тухайлбал:
11.2.1Хугацаа дууссаны дараах сунгах боломжтой хугацаа (grace) нь бүс бүрээр ялгаатай, зарим бүсэд 3-25 хоног байна;
11.2.2Ихэнх олон улсын бүсэд сэргээх (redemption) үйлчилгээг Платформоор дамжуулан үзүүлэх боломжгүй. Хугацаа дууссаны дараах сунгах хугацаа өнгөрвөл домэйн нэр устах бөгөөд сэргээх баталгаа байхгүй.
11.3Иймд олон улсын домэйн нэрийг хугацаа дуусахаас өмнө заавал сунгах шаардлагатай. Платформ нь хугацаа дуусахаас 30, 14, 7, 1 хоногийн өмнө сануулга илгээнэ.
11.4Олон улсын домэйн нэрийн үнэ нь тухайн бүртгэгчийн үнэ, валютын ханшаас хамаарч өөрчлөгдөж болно. Сунгалтын үнэ нь анхны бүртгэлийн үнээс өөр байж болно.
11.5Олон улсын домэйн нэрийн бүртгэлд тухайн бүсийн бүртгэгч (registry)-ийн журам, ICANN-ы дүрэм нэмэлтээр үйлчилнэ. Зарим бүс нь нэмэлт шаардлага (эзэмшигчийн байршил, үйл ажиллагааны чиглэл гэх мэт) тавьж болно.
Арван хоёр. Домэйн нэрийн талаар маргаан
12.1Домэйн нэрийг эзэмших эрхийн маргаантай холбоотой асуудлаар талууд Монгол улсын холбогдох хууль журмын дагуу өмчийн маргаан шийдэх журмаар, харьяа дүүргийн шүүх эрх бүхий байгууллагад нотлох баримт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. Платформ болон Бүртгэгч нь энэ төрлийн маргаанд оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй.
12.2Домэйн нэрийн эзэмшигчийн эрхийн талаар гарсан аливаа маргаанд Платформын талаас WHOIS эзэмшигчийн мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээллээр хангахаас өөр үүргийг хүлээхгүй.
12.3Маргалдагч талууд шүүхийн эцсийн шатнаас гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд тухайн домэйн нэрийн эзэмшлийг шүүхийн шийдвэрт дурдсан этгээдэд шилжүүлнэ.
12.4Домэйн нэрийн маргааныг шийдвэрлэхэд дараах ерөнхий үндэслэлийг харгалзан үзнэ:
12.4.1Домэйн нэр эзэмших эрхийн маргаан нь тухайн домэйн нэр дээрх вэб, имэйл болон бусад хэлбэрийн контент агуулгатай огт холбоогүй тусдаа маргаан юм. Зөвхөн домэйн нэр өөрөө ижил төстэй утга агуулгаараа бусдын эрх ашиг хөндсөн эсэх, оюуны өмчөөр баталгаажсан бусдын нэрийг ашигласан эсэх, хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан эсэх нь гол харгалзан үзэх үндэслэл болно;
12.4.2Домэйн нэр эзэмшигч нь маргалдагч талтай садан төрлийн холбоотой, бизнесийн хамтрагч, тухайн байгууллагад ажиллаж байгаад ажлаас гарсан, гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэлээр домэйн нэрийн бүртгэлээ шинэчлээгүй, шилжүүлээгүй эсхүл бусдыг хууран мэхлэх зорилгоор домэйн нэрийг ашиглаж байгаа үндэслэлээ гаргаж нотлох шаардлагатай;
12.4.3Тухайн домэйн нэр дээр холбогдсон вэб доторх мэдээ мэдээлэл, зураг, дуу, дүрс, агуулгатай холбоотой маргаан гарсан тохиолдолд уг домэйн нэрийг хаах, бүртгэлийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг ХХЗХ-ны шийдвэрийг үндэслэж гаргана. Бусад тохиолдолд энэ нь домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаан биш гэж үзнэ.
Арван гурав. Үйлчилгээний тасралт, хариуцлагын хязгаар
13.1Платформ нь өөрийн системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахаар ажиллах боловч тасралтгүй ажиллагааны 100% баталгаа гаргахгүй.
13.2Платформын систем нь дараах шалтгаанаар түр хугацаагаар ажиллахгүй байж болно: төлөвлөсөн засвар үйлчилгээ, Бүртгэгчийн системийн тасалдал, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн тасалдал, интернэт сүлжээний доголдол, давагдашгүй хүчин зүйл.
13.3Платформын систем ажиллахгүй байх хугацаанд домэйн нэрийн хугацаа дуусаж, түдгэлзсэн тохиолдолд Платформ нь боломжит бүхий л арга хэмжээг авч домэйн нэрийг сэргээхэд туслах боловч эцсийн үр дүнг баталгаажуулах боломжгүй.
13.4Платформын хариуцлагын дээд хэмжээ нь тухайн домэйн нэрийн хувьд Бүртгүүлэгчийн төлсөн сүүлийн жилийн үйлчилгээний төлбөрийн дүнгээр хязгаарлагдана.
13.5Платформ нь домэйн нэр дээр ашиглагдаж байсан вэб хуудас, имэйл, дата, контентын алдагдалд ямар нэгэн хэлбэрээр хариуцлага хүлээхгүй. Бүртгүүлэгч өөрийн мэдээллийн нөөц хуулбарыг өөрөө хариуцна.
Арван дөрөв. Тусламж, харилцаа
14.1Бүртгүүлэгч нь домэйн нэртэй холбоотой аливаа асуудлаар Платформын тусламжийн төв-д хандана.
14.2Хүсэлт, гомдлыг ажлын 1-3 хоногт багтаан барагдуулна. Бүртгэгчийн оролцоо шаардсан асуудлын хугацаа сунгагдаж болно.
14.3Платформ нь Бүртгүүлэгчид үйлчилгээтэй холбоотой мэдэгдлийг бүртгэлтэй имэйл хаяг, утасны дугаар (SMS) болон хяналтын самбарын мэдэгдлээр дамжуулан хүргэнэ.
Арван тав. Гэрээ, журамд өөрчлөлт оруулах
15.1Платформ нь энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн журам нь Платформын албан ёсны вэб сайтад тавигдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
15.2Датаком ХХК нь .MN домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд өөрчлөлт оруулсан тохиолдолд энэхүү журам нь тухайн өөрчлөлтөд нийцүүлэн автоматаар шинэчлэгдэнэ.
15.3Бүртгүүлэгч нь журмын өөрчлөлтийн талаарх мэдээллийг вэб сайтаар дамжуулан авна.
15.4Журамд өөрчлөлт орсны дараа Бүртгүүлэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан нь шинэчилсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Арван зургаа. Бусад
16.1Энэхүү журам нь Платформын Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого-той хамт цогцоор үйлчилнэ.
16.2Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Датаком ХХК-ийн “Домэйн нэр бүртгэх журам”, ХХЗХ-ны холбогдох журам болон Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулна.
16.3Энэ журмын аль нэг заалт хүчингүй болсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.